2030 он гэхэд ДОХ өвчний тархалтыг зогсоох боломжтой гэж ЮНЕЙДС буюу НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрийн тайланд онцолжээ. Тус тайланд тусгаснаар ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол, мөн ДОХ-оор нас барж буй хүний тоо аль аль нь буурч байгаа юм байна. Гэхдээ аюулт өвчнийг арилгахын тулд олон улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй байгааг мөн дурджээ. Medecins Sans Frontieres байгууллагаас анхааруулснаар ДОХ-ын эм бэлдмэл шаардлагатай байгаа хүмүүсийн ихэнх нь эмээр хангагдах боломжгүй нөхцөл амьдарч байгаа аж.
НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхий даяар ДОХ-той 35 сая хүн амьдарч байна. Гэхдээ 2013 онд шинээр халдвар авсан 2.1 сая тохиолдол бүртгэгдсэн нь 2001 оныхоос даруй 38%-иар буурсан дүн болж байгаа юм. Мөн сүүлийн гурван жилд ДОХ-оос үүдэлтэй нас баралт 20 хувиар буурчээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/