Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл харъяа хэлтэс, албад хамтран өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр Гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах зорилгоор 7 буудлын эцэст Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Зэвсэггүй тулалдах мэх, гардан тулааны үзүүлбэр, цагдаагийн албан хаагчдын хувцас хэрэгслийн үзэсгэлэн, Хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, Цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн зөвлөгөө, Нийгмийн даатгалын сагийн талаар мэдээлэл өгч, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны зуучлал, Газар эзэмшихтэй холбоотой мэдээлэл өгч мөн иргэний бичиг баримттай холбоотой мэдээллийг холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд өгөх аж.