Баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11-15 нд цагдаагийн байгууллагад нийт 286 өргөдөл, гомдол бүртгэгдсэнээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 187 хэргийг шалгаж 133 хэргийн эзэн холбогдогчийг тогтоогоод байна. Үүнээс золгүй байдлаар амь насаа алдсан 23, дээрмийн хэрэг 4, залилангийн 1, хулгайн 60, танхайн 20 хэрэг гарсан байна.
Онцолбол:
Усанд живсэн:
БЗД-11 дүгээр хороо “Маршлын гүүрнээс зүүн тийш Туул голд живж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг 07-р сарын 14-ны 19:32-д авч м/б а/х Д.Мөнхдалайгийн удирдсан бүрэлдэхүүн прокурор Н.Ганчанга, шинжээч эмч О.Отгонбаатар нарыг оролцуулан шалгахад: Увс аймгийн харьяат 25 настай М, 20 настай Ц нар живж нас барсан хэргийг БЗДЦХ-1 шалгаж байна.
НД-6 дугаар хороо “Хаадын хаад” амралтын газрын Туул голд живсэн хүний цогцос олдлоо” гэсэн мэдээллийг 07-р сарын 14-ны 14:55-д авч м/б а/х Б.Мөнх-Очирын удирдсан бүрэлдэхүүн прокурор Н.Жамбалдоржийг оролцуулан шалгахад: БЗД-ийн 9 дүгээр хороонд оршин суух 20 настай Б гэр бүлээрээ амарч байгаад туул голын усанд ороод живж нас барсан хэргийг НДЦХ шалгаж байна.
Галын хэрэг:
БГД-17 дугаар хороо “White House” зочид буудлын баруун талд “Хар ямааны бэлдмэл” зардаг 2 давхар байгууллагад гал гараад байна” гэсэн мэдээллийг 07-р сарын 14-ны 12:18-д авч Гал Унтраах 10, 14, 26 анги, НОБГ алба хаагчид ажиллаж унтрааж ажилласан хэргийн газарт дэд дарга д/х Л.Эрдэнэцогт, м/б а/х Б.Нямрагчаа нарын удирдсан бүрэлдэхүүн шалгахад: Тус байгууламжын 2 давхар шатсан хэргийн газарт Утаа угаар, ус ихтэй цахилгааны хязгаарлалт хийсэн тул байгалийн гэрэл үзлэг явуулах боломжгүй байсныг 07-р сарын 15-ны үүрээр үзлэгийг үргэлжлүүлэн явуулахаар цагдаагийн хамгаалалтанд авч БГДЦХ-1 шалгаж байна.
СБД-4 дүгээр хороо “ОХУ-ын ЭСЯамны баруун талын 4 давхар байранд гал гарлаа” гэсэн мэдээллийг 07-р сарын 14-ний 15:10-д авч Гал Унтраах 14, 26,29,30,34-р ангийн алба хаагчид ажиллаж унтрааж ажилласан хэргийн газарт НЦГ-ын ШУЗХ-ийн АМБ х/ч Г.Ганбаатар, ахлах шинжээч х/ч М.Наранцолмон, СБДЦХ-1-ийн АМБ а/х Энх-Амгалан, м/б а/х Д.Сүхбаяр нарын удирдсан бүрэлдэхүүн ШШҮХ-ийн шинжээчийн багыг оролцуулан шалгахад: 40, 42, 44-р байрны дээврийн хөндийд гал гарч шатсан 4-р давхарын 17 айлын таазнаас ус нэвтэрсэн хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.
Зам тээврийн осол:
СХД-21 дүгээр хороо, Товчооны зам, 61-н гарамын зүүн замд амины Toyota Pruis автомашины жолооч Б нь амины Toyota Mark-2 маркийн жолоочтой Э-гийн автомашинтай мөргөлдөж зорчигч ЧД 5-р хороонд оршин суух 18 настай эмэгтэй Т нарын 10 хүн гэмтэж, мөн зорчигч СХД –ийн харьяат Э, зорчигч Дархан-Уул аймгийн харьяат А нарын 2 хүн нас барсан аж.