Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагад өгөх өргөдөл гомдлыг цахим хэлбэрт оруулах, иргэд өөрийн өгсөн өргөдөл гомдлын явц, шийдвэрлэлтийн үр дүнг интернетийн орчинд хянах бололцоог хангах зорилгоор SMART POLICE буюу “Ухаалаг Цагдаа” Цахим өргөдөл гомдлын нэгдсэн системийг шинээр ашиглалтанд оруулжээ.
Энэхүү цахим системд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн иргэд хүлээн авах хүлээлгийн танхимд байрлуулсан мэдрэгчтэй дэлгэцээр өөрийн биеэр очиж өргөдөл, гомдол өгөх, шийдвэрлэлтийн явцыг хянахаас гадна интернетийн орчинд хаана байгаа газраасаа www.smartpolice.mn буюу “Ухаалаг цагдаа” вэб сайтаар дамжуулан хандах боломжтой юм.