logo
Эрүүгийн 65 хэргийн 76 холбогдогч гадаад улс руу гарчээ

Эрүүгийн 65 хэргийн 76 холбогдогч гадаад улс руу гарчээ

2014/07/18

Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хурал өчигдөр буюу долоодугаар сарын 17-ны өдөр болж Прокурорын байгууллагаас 2014 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг хэлэлцжээ.

Прокурорын байгууллага 2014 оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилт болгон дэвшүүлж гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, шалгалт судалгааны чанар үр нөлөөг сайжруулах зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажиллажээ.

Судалгааны дүнгээс үзэхэд 2002-2013 онд эрүүгийн 65 хэргийн 76 холбогдогч  хэргийг шалгах явцад  гадаад улс руу гарсан байна. Иймд эдгээр хүмүүст холбогдох асуудлыг Гадаад харилцааны яам ЭЦГ, ТЕГ зэрэг бусад холбогдох байгууллагууудад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш