logo
Доллар 1850-т хүрч, Монгол улсын өр нэмэгдсээр байна сайд аа!

Доллар 1850-т хүрч, Монгол улсын өр нэмэгдсээр байна сайд аа!

2014/07/18

Монгол улсын эдийн засгийн хямралд өртсөн энэ цаг үед долларын ханш сулрахгүй нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар долларын ханш монголбанкны зарласан үнэ 1840. Харин арилжааны банкууд 1844-1850 төгрөгийн ханштай байна. Найман шарга валют арилжааны төвд нэг төгрөгтэй тэнцэх долларын үнэ 1844 хүрчээ.

Ерөнхий сайдын хэлсэн үг аль хэдийнээ үлгэр болон төгсч орхилоо. Хоёрхон хоногийн дотор нэмэгдэн өсч байгаа гадаад валютаа яах вэ та минь ээ. Энэ сарын 16-ны өдөр 1846 төгрөгийн ханштай байв.

Ард түмнийхээ өмнөөс Н.Алтанхуягт хэлсэн үгийг нь дахин сануулья! нийтлэлээрээ долларын талаарх амлалтын түүнд сануулсан. Тэгвэл энэ удаад Монгол улсын өрийн талаар сануул, хямралаасаа хурдан гарахыг хүсч буйгаа хэлье!

эдийн засагч Б.Батжаргал "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулж байсан улсын өрийн харьцааг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан Улсын өрийн хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан нь өнөөгийн үнэ цэнээр тооцох зохицуулалт" гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

Өнгөрсөн жил төсвийн нийт орлогыг 7.2 их наяд байхаар баталсан. Үүний 169.8 тэрбумыг тогтворжуулалтын санд, 7.08 их наядыг төсвийн тэнцвэржүүлсэн орлогод авахаар төлөвлөсөн гэдэг. Харин Засгийн газрын өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт өр төлбөрийн эхний үлдэгдэл 11.8 их наяд төгрөг байсан бол тайлангийн эцэст 17.7 тэрбум төгрөгт хүрч 5.82 тэрбумаар өссөн гэдгийг аудитын шалгалтаар илрүүлсэн. Энэ нь манай улсын нийт өр төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний 102 хувьтай тэнцүү байгааг анхаарах хэрэгтэйг Үндэсний аудитын газрын тайлангаас харагдаж байгаа юм.

Манай улс өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоох бодлого баримтлаж байгаа. Гэтэл энэ хуулийн заалтыг Засгийн газар аль хэдийнээ зөрчсөн.

Засгийн газрын төлөвлөгөөнөөс харахад энэ оны төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг есөн хувь байхаар тусгасан байна.

Харин өрийн хэмжээг 14.1 тэрбум төгрөг буюу нэг хүнд дөрвөн сая 825 мянга 597 төгрөг байхаар тусгажээ. Энэ нь жил бүр иргэдийн нуруун дээрх ачааг өсгөсөөр байгаагийн тод жишээ хэмээн эдийн засагчид дүгнэсэн. Монгол Улсын гадаад өр гуравдугаар сарын 17-ны байдлаар 19 тэрбум 210 сая ам.долларт хүрсэн.

Долларын ханш өсөхөөр өр нэмэгдсээр байгаа гэдгийг санах хэрэгтэй. Зээлийг авах үед доллар 1380 төгрөг байсан. Харин доллар 1800 хүрэхэд 3/1 нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр 1850 хүрч буй доллар энэ чигээрээ дээшилвэл монгол улсын өр хэдэн үеэрээ төлөөд дийлэхгүй өртэй болж хоцорно. Сонгуулиар шинэ засаг гарахад тэд бидний тавьсан өр биш өмнөх "Засагтайгаа ярь" гээд сууж байх вий дээ!

Х.Даваа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш