logo
Дугуй ширээний уулзалт зохион байгууллаа

Дугуй ширээний уулзалт зохион байгууллаа

2014/07/21
Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам БНЧУ-ын Гадаад Хөгжлийн Хамтын Ажиллагааны Платформа байгууллага, Чехийн Үйлдвэр, Тээврийн Холбоотой хамтран "Монгол, чехийн хөгжлийн хамтын ажиллагааны цаашдын хандлага" сэдвээр дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Чехийн Үйлдвэр, Тээврийн Холбоо, БНЧУ-ын Гадаад Хөгжлийн Хамтын Ажиллагааны Платформа байгууллага болон тус байгууллагын гишүүн болох “КПМ консалт” ХК, “Деконта” ХК, “Геотест” ХК болон “Геомин” ХХК-нийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр Чехийн засгийн газраас хэрэгжүүлж буй Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн цар хүрээг хэрхэн үргэлжлүүлэн хадгалах, төслийн үр өгөөж болон хамрах хүрээг нэмэгдүүлэх, цаашид төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай ЭСЯ-ны зүгээс хэрхэн хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар санал солилцсон юм.

Чех Улс нь хуучин социалист хамтын нөхөрлөлийн гэгдэж байсан орнуудаас эн тэргүүнд буюу 1996 оноос эхлэн Монгол Улсад хөгжлийн тусламж үзүүлж ирсэн юм. 2010 онд тус улсын Засгийн газар Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсыг тэргүүлэх орны тоонд үргэлжлүүлэн хамруулан, Монголтой 2010-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөөг тусгайлан боловсруулан хэрэгжүүлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш