Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар ангид хоригдож байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Зайсан дахь 401 дүгээр ангид "эмчилгээ хийнэ" гэсэн шалтгаанаар авчирсан аж.
Ц.Мөнхбаяр Хархоринд очсоноос хойш эмчлүүлэх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд өнгөрсөн баасан гаригт эсэргүүцэл үзүүлсэн ч хүлээж аваагүй учир “Биеийн байдал нь хэвийн байхад эмчилгээ хийнэ гэсэн нь цаанаа учиртай асуудал” хэмээн “Гал үндэстэн” холбооны гишүүд нь ХЭҮК-д ханджээ.
Түүнчлэн Ц.Мөнхбаяртай хамт ял сонссон С.Дашцэрэнг биеийн байдлын улмаас хотод шилжүүлсэн байна. Дархан-Уул аймагт хуваарилагдсан тэрээр элэгний өвчтэй хэмээн Зайсан дахь 401 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгдсэн байна.