Севоль гаталга онгоцны ослоос сураггүй болсон зорчигдыг хайж явсан 5 хүн Өмнөд Солонгосын Гванжу хотод нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ. Yonhap агентлагийн мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүс гал сөнөөгчид байсан бөгөөд нисдэг тэрэг орон сууцны барилгын ойролцоох гудамжинд осолджээ. BBC-ийн мэдээлснээр тэд өнгөрсөн даваа гарагаас хойш эрлийн ажилд оролцож байсан байна. Тодруулбал 4-р сарын 16-нд гаталга онгоц осолдсоноос хойш өнөөг хүртэл 11 хүн сураггүй байгаа бөгөөд ослын улмаас 300 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь оюутан сурагчид байсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/