logo
Ослоор амь үрэгдэгсдийн цогцосыг олжээ

Ослоор амь үрэгдэгсдийн цогцосыг олжээ

2014/07/21

Амстердамаас Куала Лампур руу гарсан Малайзын зорчигч тээврийн онгоц энэ сарын 18-нд Украины зүүн хэсэгт осолдсон. Онгоцонд 280 зорчигч, нисэх багийн 15 гишүүн байсан аж. Зорчигчдын дунд 154 нидерланд, 27 австрали, 23 малайз, 11 индонез, 6 британи, 4 герман, 4 бельги, 3 филиппин, 1 канад хүн зорчиж явсан ба багийн бүх гишүүд нь малайзууд байсан ажээ. Малайзын онгоцны ослын улмаас амиа алдсан 298 хохирогчийн 247-гийн цогцсыг олжээ. Энэ талаар Донецкийн бүс нутгийн Аюулгүйн зөвлөлийн гишүүн Сергей Кавтарадзе мэдэгдсэн байна.

Түүнчлэн осолдсон “Боинг” онгоцны нислэгийн бичлэг олдсон хэмээн тэрбээр нэмж хэлэв. "Гэхдээ эцсийн дүгнэлтийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын мэргэжилтнүүд өгнө. Малайзын онгоцны осолтой холбогдуулан Нидерланд, Герман, АНУ, Их Британи, Малайзын шинжээчдийн багийг хүлээж байгаа" гэж Кавтарадзе хэлжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш