Хятадын өмнөд хэсэгт сүүлийн 40 гаруй жил болж байгаагүй хар салхи дэгдэж, 17 хүний амийг авч одсон байна. Урд хөршийн төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр Рамассун хар салхины улмаас Хайнань арал дээр 8 хүн, Гуансид 9 амь үрэгдсэн бөгөөд салхины хурд 200 км цагийг давжээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын заримд хэсэгт агаар болон хуурай зам, төмөр замын тээвэр саатсан байна. Үүнээс өмнө Раммасун хар салхи Филиппиний хойд хэсгийг дайрах үеэр 100 орчим хүн амиа алдсан юм. France Presse-ийн мэдээлснээр жилд 20 орчим хүчтэй хар салхи Филиппиний нутаг дэвсгэрийг дайрч өнгөрдөг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/