logo
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан гэж дэлхий даяар мэдэгдэв

Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан гэж дэлхий даяар мэдэгдэв

2014/07/21
Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасантай холбогдуулан ЕАБХАБ-/Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович мэдэгдэл гаргасан байна. Ингээд түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Вена, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр – ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа өнөөдөр илэрхийллээ. “Вэб сайтыг хаах нь шүүмжлэлийг нухчин дардаг бөгөөд ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригийн эсрэг үйлдэл юм” хэмээн Миятович мэдэгдэв. “Дээрх үйлдэл нь мөн чөлөөт хэвлэлийн тулгуур болох эрэн сурвалжлах сэтгүүл зүйд айдас хүйдэс бий болгодог.”

7 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Харилцаа, холбооны зохицуулах хороо (ХХЗХ) Amjilt.com вэб сайтыг хаажээ. ХХЗХ-ноос тус сайтынханд Монгол Улсын Ерөнхий сайдтай холбоотой шүүмжлэлт нийтлэлийг устгах талаар албан бус хүсэлт тавьсаны дараа энэ үйл явдал өрнөжээ. Amjilt.com вэб сайтын удирдлага тухайн нийтлэлийг устгаагүй байна.

Гэсэн хэдий ч ХХЗХ дээрх үйлдэлтэй холбоотой мэдэгдэл гаргаагүй, мөн Amjilt.com вэб сайтынханд ямар нэгэн албан хүсэлт тавиагүй бөгөөд зохиогчийн эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хаагдсан зөрчилтэй домайны жагсаалтдаа оруулжээ.

“Засгийн газрын зохицуулагч байгууллага нь олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэл олж авахад саад учруулж буй нь түгшээж байна” хэмээн Миятович хэлээд “Олон нийтийн ач холбогдолтой бүхий л асуудлын хүрээнд олон ургальч хэлэлцүүлгийг хөхиүлэн дэмжихийг эрх баригчдаас шаардаж байна” гэв.

ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч нь ЕАБХАБ-ын оролцогч 57 улсын хэвлэл мэдээллийн хөгжилд ажиглалт хийдэг. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн талаар сануулга өгч, ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригтой бүрэн нийцэж, дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.osce.org/fom,
Twitter: @OSCE_RFoM болон facebook.com/osce.rfom.
Эх сурвалжийг доорх холбоосоос үзнэ үү:
http://www.osce.org/fom/121076


- * -
 
OSCE media freedom representative concerned about blocking of news website in Mongolia
 

VIENNA, 10 July 2014 – OSCE Representative on Freedom of the Media Dunja Mijatović today expressed concern about the blocking of the news website Amjilt.com in Mongolia.

“Blocking websites stifles critical voices and goes against OSCE media freedom commitments,” Mijatović said. “Such a measure could also have a chilling effect on investigative journalism, one of the pillars of free media.”

On 4 July the Mongolian Communications Regulatory Commission (CRC) blocked Amjilt.com. The blocking followed the CRC’s informal request to the portal management to remove a critical investigative article mentioning Mongolia’s Prime Minister. Amjilt.com’s management did not take down the story.

Even though CRC did not claim responsibility for this action and Amjilt.com did not receive any official request, the CRC put the website on its list of conflicting domains which are blocked for violation of intellectual property rights.

“It is worrisome to see a government regulator initiating measures to block access to information of public interest,” Mijatović said. “I urge the authorities to encourage pluralistic discourse of all issues of public importance.”

The OSCE Representative on Freedom of the Media observes media developments in all 57 OSCE participating States. She provides early warning on violations of freedom of expression and media freedom and promotes full compliance with OSCE media freedom commitments. Learn more at www.osce.org/fom, Twitter: @OSCE_RFoM and on facebook.com/osce.rfom.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш