logo
Өнөөдрийн өнгө /2014.07.24/

Өнөөдрийн өнгө /2014.07.24/

2014/07/24

Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 24. Пүрэв гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 28. Бархасвадь гараг.  Хэрцгий охин одтой,  2 хар мэнгэтэй улаан бич өдөр.  Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)

Сонирхолтой өдөр. Хүүхдүүдтэй бол тэдэнд илүү анхаарлаа хандуул. Өөрөө амарч, чөлөөтэй байж чадах, бүтээлч зүйлийг төлөвлө. Театрт концерт үзэх, соёлын арга хэмжээ, үзэсгэлэнд оролцох нь тохиромжтой. Адал явдал хайдаг хониныхонд юу ч хийхгүй зүгээр байх нь залхуутай байж магадгүй. Тойрон аялал хийх санаа таны толгойд орж магадгүй, тэгвэл одоо аялалаа эхэл. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй.

 

 Үхэр (4/20-5/20)   
Шинэ санаа бодлоо хэтэрхий хурдан хэрэгжүүлэх нь та нарын ихэнхийг ирээдүйд удахгүй бүтэх шинэ төсөл дээр ажиллах эрч хүчийг өдөөж өгнө. Гэр орондоо өөрчлөлт хийх нь таны үүрэг хариуцлагаас бага ч болов чөлөөлнө. Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрч хүчийг хэрэгцээтэй зүйлд зарцуулна.

 

 

  Хамтатгах (5/21-6/21)

Амлалт бүхий өдөр. Бүтэн өдрийн турш амлалтаар дүүрэн байна. Бүтээмж өснө. Өнөөдөр хайртай хүнтэйгээ илүү их ойлголцон гэртээ урихад тааламжтай өдөр. Бизнесийн хамтрагчтай холбоотой санхүүгийн асуудлууд амархан шийдэгдэнэ. Бүрэнхий болох үеэр хэдэн асуудлууд сөхөгдөх бөгөөд боломжтой цаг иртэл нь хойш нь тавьсан нь дээр.



 

Мэлхий  (6/22-7/22)   

Та энэ өдөр ажил олголт ба санхүүгийн асуудлууд дээр алдаа гаргахгүйн тулд сайн бэлтгэх хэрэгтэй. Мөн ажлын ярилцлага, бизнес уулзалт, эмчид үзүүлэх зэрэгт туйлын болгоомжтой ханд. Санхүүгийн аюулгүй байдалд хүрэхийн тулд юу хамгийн чухал болохыг тодорхойл. Зарим нэгэн өр төлбөрөө хурдан барагдуулж, хүү зээлийн хэмжээ нь багасна. Та хайртай хүмүүстэйгээ холбогдсоноор дотоод сэтгэлийн хүч тэнхээг олж авна.
 

  

 Арслан (7/23-8/22)   

Сургамжтай өдөр. Түргэн хийж дуусгах ёстой ажлаас тань болж хүндрэлүүд бий болно. Тайван суугаад өөрийнхөө юу хүсч байгаагаа хамтран ажиллагсаддаа тайлбарла. Ажлаа амархан болгохын тулд аливаа зөвлөгөөг анхааралтай сонсох хэрэгтэй. Хамт ажилладаг хүний тань гэр бүлд асуудал байгаад тантай ярилцахыг хүсч магадгүй. Асуудал нь таны олон мянган удаа сонссон зүйл ч байж магад. Тиймээс үнэнийг хэлээд албан харилцаагаа авч үлдэх нь хүнд байх болно.
 

 
  Охин (8/23-9/22)   

Болгоомжтой байх өдөр. Та бусад хүмүүсийн мөнгийг зарахдаа туйлын болгоомжтой бай. Хэрвээ та мөнгө зээлэхээр банк уруу явж байгаа бол бүх нөхцлийг сайтар уншиж шалга. Төлбөртэй холбоотой асуудлууд бизнест нөлөөлөх тул бүх бичиг цаасны ажлаа дуусга. Та энэ бүхнийг хийж чадвал буруу тийш хазайхгүй гэдэгтээ итгэж болно. Зөвхөн аюулгүй байдлыг хангаж, бүх зүйлийг шалгаарай.
 



  Жинлүүр (9/23-10/22)   

Бодлоготой өдөр. Мөнгө санхүү гэр бүлийн асуудал тулгарах үед яаран их ярьж хариу үйлдэл хийхээс болгоомжил. Магадгүй дүр зураг ойлгомжтой болтол цаг хугацаа хэрэгтэй байж болох юм. Өөртөө итгэх итгэл зүрх зориг тань мохох юм бол өөртөө хүчин чармайлт гарган сорилтыг даван туул. Мөнгөний зохицуулалтаа дахин харах хэрэг гарна.



  

 Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр гэр орныхоо асуудалд анхаарах, хайртай хүндээ халамж тавих өдөр. Та хэн нэгэн хүмүүс таниас хамааралтай байж таны бодол үнэ цэнэтэй байхад үнэхээр дуртай байх болно. Хэрвээ гэр бүлийн чинь асуудал шийдвэрлэхэд төвөгтэй бол бүх гишүүдээ оролцуулаад нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлээрэй. Та өөрийнхөө гүн гүнзгий юмыг сайн ойлгодог байдалаа гайхах болно. Олон нийтийн өмнө илтгэл тавих байдал төвөггүй байх болно.

 
 

  Нум (11/22-12/21)   

Таагүй өдөр. Аливаа хүчин чармайлт шаардлагатай үр дүнг авчрахгүй байх магадлалтай. Бусадтай харьцах харилцаагаа багасга. ШИнэ танилуудтай болсны хэрэггүй. Гэр бүлийн харьцаанд хүндрэл гарах түншүүдтэйгээ зөрчилдөж болзошгүй. Дотны хүмүүстээ анхаарал халамж тавь. Тэдэнд таны хайр энхрийлэл дутагдаж байгаа гэдгийг ойлго. Матар хамтатгахын одны зүгээс дарамт ирж болзошгүйг од эрхэс сануулж байна.
 
 

 Матар (12/22-1/19)   

Та энэ өдөр таатай нөлөөн дор байх боловч хэт бардам авирлах хандлагатай байна. Хэрвээ та хурдан баяжих төлөвлөгөөнөөс хол байж, мөнгөө үрэхээс зайлсхийж чадвал энэ өдөр гайхалтай сайхан байх болно. Өнөөдөр төрсөн өдөр, тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэхэд таатай.

 

 

 Хумх (1/20-2/18)   

Ашигтай өдөр. Зөн совин болон аливааг зохион байгуулах чадвар энэ өдөр өндөр байна. Энэ нь зорьсондоо хүрэхэд тусална. Та авъяас чадваргүй мэт санагдсан зүйлээ оролдохоос санаа зовох хэрэггүй. Өөрийн боловсрол, бүтээлч чадвартаа итгэлгүй байвал хайрттайгаа ярилцах хэрэгтэй. Зарим тохиолдолд иймэрхүү зүйл нь ундууцал, бухимдалыг авчирна. Тиймээс та тайван байж гар дороо байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.


 
 

  Загас (2/19-3/20)

Та ойр дотныхоо хүнд гаргаж буй цагийг хязгаарлах нь асуудал үүсгэхэд хүргэнэ. Хамгийн хямгатай загаснууд ч түрийвчинд байгаа мөнгөө энэ өдөр гэнэтийн нүд хуурсан зүйлд зарцуулж болзошгүй байна. Тиймээс өөрийнхөө мөнгийг юунд зарцуулах хэрэгтэйгээ сайн бодож байж зарцуулах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш