Өнөөдөр аргын тооллын 2014 оны долоодугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын шинийн 2. Сумъяа гараг. Үнэг одтой, 7 улаан мэнгэтэй цагаагчин хулгана өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тайван өдөр. Өнгөрсөн долоо хоногийн баяр баяслын дараа танд энэ өдөр таатай өөрчлөлтүүдийг амлаж байна. Өнөөдөр нилээд олон ажил амжуулах ба өөрийн харилцаа холбооны хүрээнд чухал хүмүүстэй холбогдож чадна. Бизнесийн төлөвлөгөөгөө хамт олноороо шийдэх хэрэгтэй. Өнөөдөр та цуглаан зохион байгуулж, ирээдүйн төлөвлөгөөгөө зохиоход тааламжтай.
Үхэр (4/20-5/20)
Эерэг өдөр. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа үхэрийн ордныхонд аюулгүй байдлын асуудал гарч ирэх учраас хэрвээ үүнд эргэлзэж байвал хойшлуулах нь туйлаас зөв. Гадаа тоглох ямар ч спорт таныг үнэгүй эрч хүчээр хангаж өгөх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Сайн өдөр. Та нийгмийн үүрэг, үйл ажиллагаанаас болж олны анхаарлын төвд байх болно. Та үнэхээр чадварлаг уран илтгэгч болж, олны хүндэтгэлийг хүлээх болно. Завгүй төлөвлөгөөнөөсөө болж бие чинь сульдаж магадгүй. Яаралтай уулзалтандаа өөр хүнийг явуулж өөрөө амар. Усанд сэл, эсвэл цэцэрлэгт тогло.
Мэлхий (6/22-7/22)
Арилжаа наймаа, эд зүйл худалдан авахад тааламжгүй. Хайр сэтгэл таны эргэн тойронд байна. Гэвч саадгүй харилцааг хүлээх хэрэггүй. Та сэтгэл дотроо уудлан бодлоо хэн нэгэнд яривал хэрүүл маргаан үүсч болзошгүй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэгчид гүн ухаан шинэ санаа болон өргөн мэдлэгийг саадгүй авч чадна.
Арслан (7/23-8/22)
Тэвчээр шаардсан өдөр. Ихэнхи арслангууд мөрийтэй тоглоомоос зайлсхийдэг боловч өнөөдөр асар их мөнгө олох, хожих ч юм шиг мэдрэмж төрж магадгүй. Хэрвээ тэгвэл үүнээс зайлсхийн хойшлуулаарай. Учир нь асар их мөнгө алдах болно. Таагүй сэтгэгдэл болон стрессээс болж ямар нэгэн өвчин тусахаас болгоомжил. Эрүүл мэндийн асуудлуудаа шийдэхийн тулд дасгал хөдөлгөөн хийж хоолны дэглэм барь.
Охин (8/23-9/22)
Хөгжилтэй өдөр. Гараг эрхэс нийгмийн идэвхитэй байхыг зөвлөж байна. Тусламж гуйсан найзууддаа зөвлөгөө өгөх, тэмдэглэлт үйл явдал зохион байгуулах, нийгмийн клубдээ шинээр хүн элсүүлэхэд тохиромжтой. Та өнөөдөр тун хөгжилтэй байх боловч хэтрүүлэх нь сөрөг үр дүнд хүргэнэ. Гадаадад аялж буй хэн нэгэнтэй холбоо барина. Дараа нь асуудал үүсгэхгүйн тулд хамгийн түрүүнд энэ тухай эцэг эхдээ мэдэгд.
Жинлүүр (9/23-10/22)
Та дотны хүн болон ажлын хамтрагчаасаа нууцаа нуух нь ухаалаг алхам бус . Танд үнэнээ хэлэх зүйл байгаа бол оройтож хэлснээс өнөөдөр хэл. Танд ганцаардах ба үүнээсээ айх сэтгэгдэл төрж магадгүй. Хайртын тань дотно харилцаа энэ үдэш итгэл найдварыг төрүүлнэ.
Хилэнц (10/23-11/21)
Хянуур өдөр. Хэрвээ таны мэргэжил чинь хангалттай сэтгэл ханамжийг өгөхгүй бол боломжтой нөхцөл дээр дахин анхаарлаа хандуулах өдөр. Бүх зүйлийг эргэцүүлж бодох хамгийн эхний зөв алхам. Тэгээд дараа нь амарч тайвшраад баталгаатай болгох хэрэгтэй. Ихэнх хүмүүс санхүүгийн асуудалтай байгаа учраас энэ завшааныг ашиглаад дахин хөл дээрээ босох талаар алхамууд хийгээрэй.
Нум (11/22-12/21)
Идэвхтэй тэмцэх, зарчмаасаа ухрахгүй байх, өөрийгөө өмгөөлөх өдөр. Магадгүй өнөөдрийн үйл явдал таны бодож байснаар өрнөхгүй байх. Тиймээс од эрхэс таныг эрхэлж буй ажлынхаа санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Эрсдэлтэй алхам маш их хохирол авч ирж мэднэ. Ажил дээр ноцтой алдаа гаргах нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр уур бухимдлаа тогтоон барь. Учир нь ажлаа бүтээхийн төлөө олон зүйлийг тэвчиж өнгөрөөхөд хүрч мэдэх юм.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Ер бусын сонирхолтой зүйл тохиох бололтой. Таны сэтгэл зүрхний зорилго биелэхэд ойр байна. Найз нөхөддөө туслах нь танд болон тэдний сэтгэл санааг өөдрөг болгоно. Зарим нь таны идэвх зүтгэлийг баллаж болзошгүй. Тиймээс та юу ч болж байсан сэтгэлээр уналгүй урагшаа алха.
Хумх (1/20-2/18)
Аз жаргалтай өдөр. Хайртдаа ямар нэгэн бэлэг авч өгөхөд тааламжтай өдөр. Хайр дурлал ид шидийн юм шиг байх болно. Онцгой хүндээ энэ байдлаа үйл хөдлөлөөр илэрхийлэх нь та хоёрын дундах нандин холбоог улам бат бөх болгох болно. Хэрвээ та гар бичмэлээ хэвлүүлэхэд бэлэн болгосон тохиолдолд одоо ямар нэгэн алхам хийхэд тааламжтай үе сонины эрхлэгч болон хянагчдаа шинэ жимс явуулаарай.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр танд хийх хэрэгтэй зүйл их байгаа учир өглөө эртлэн босч ажлаа эхлүүлээрэй. Тодорхойгүй ажлуудаа хийхэд мөн шйидвэр гаргах мөнгөө өсгөх тохиромжтой цаг. Онцгой үйл ажиллагаан дээр та мөн үр бүтээлтэй байж чадна. Таны дотор урам зориг санаачлага ихсэж байна. Зохиол бичиж, багшилдаг хүмүүс өдрийн турш хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна.