Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Жонг но дүүргийн орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар дүүрэгт зочиллоо.
Сүхбаатар дүүргийн Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Жонг но дүүрэгтэй байгуулсан уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн орлогч дарга Пак Ёон Саб тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт албан айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр тэднийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзан хоёр улсын дэд бүтэц, нийгмийн хөгжил болоод цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.
Мөн Засаг даргын Тамгын газар, Монголын хүүхдийн ордон болоод “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, 10 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцсан байна.