Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга О.Чулуунбатад даалгалаа.