logo
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозамын санхүүжилтийг шийдвэрлэв

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозамын санхүүжилтийг шийдвэрлэв

2014/07/29
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 10,65 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардлагатай 1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ. Хэнтий-Дорнод чиглэлийн 95.4 км авто замын нэг багц болох энэ зам Чойбалсан хотын төвөөр дайрах бөгөөд 9 м өргөнтэй, 2 захаараа бетон хашлагатай, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан холбоо, шугам сүлжээ, авто замын гэрэлтүүлэг зэрэг инженерийн иж бүрэн байгууламжтай баригдах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш