logo
Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

2011/09/17
“Журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 211 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад өөрчлөлт орууллаа. Энэ дагуу “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай” журмын 3.6 дахь заалтын “...шаардагдах мөнгөн дүнд вексель бичиж...” гэснийг “дүн бүхий албан бичгийг зээл олгох шийдвэрийн хамт” гэж, 3.7 дахь заалтын “...гаргасан векселийг...” гэснийг “ирүүлсэн албан бичиг зээл олгох шийдвэрийг” гэж, 3.9 дэх заалтын “Векселийн...” гэснийг “Зээлийн” гэж өөрчиллөө.
Хавсралтад өөрчлөлт оруулсантай холбогдуулан ноолуурын үйлдвэрүүд, арилжааны банкуудыг мэдээллээр шуурхай хангаж, хамтран ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм.
Энэ дагуу зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд энэ онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 тэрбум, нийт 300 тэрбум төгрөгийн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гарган үе шаттай арилжаалж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш