logo
Иргэд хүнсний аюулгүй байдлыг танихад суралцлаа

Иргэд хүнсний аюулгүй байдлыг танихад суралцлаа

2014/08/06

СБД-ийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Дэлхийн зөн Налайх 2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтарч “Зөв хоололт ба эрүүл хүнс” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтад дүүргийн 13-18 дугаар хорооны иргэд оролцож Хүнсний аюулгүй байдал, Хүнсний бүтээгдэхүүн  худалдан авахад анхаарах зүйлс, хүнсний чанарыг шалгаж авах, бүтээгдэхүүний хадгалах хугацааг мэдэхэд суралцаж харилцан туршлага солилцлоо.
 
Энэ үер дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар судлалын хяналтын улсын байцаагч Ж.Дашдэлэг иргэдэд шинэ гарсан хүнсний аюулгүй байдлын тухай хууль, хүнсний тухай хуулийн талаар арга зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэж хэлтсээс зохион байгуулж буй үйл ажиллагаа болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.
Тус сургалтыг энэ сарын 11-нд аж ахуй нэгж байгууллагууд, хорооны удирдлагууд болоод эко байцаагч нарыг хамруулан зохион байгуулах гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш