logo
ОХУ Юкос-ийн хувьцаа эзэмшигчдэд $2.5 тэрбумыг төлөх үү?

ОХУ Юкос-ийн хувьцаа эзэмшигчдэд $2.5 тэрбумыг төлөх үү?

2014/08/01
ОХУ хуучин Юкос-ийн хувьцаа эзэмшигчдэд 2.5 тэрбум ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг Европын Хүний Эрхийн Шүүх гаргалаа. Харин Оросын Хууль Зүйн сайд шийдвэрийг "шударга бус" хэмээн буруушааж, давж заалдахад 3 сарын хугацаа бидэнд бий гэж мэдэгдсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Гаагийн шүүх Юкос-ийн хувьцааг эзэмшдэг байсан хүмүүст 50 тэрбум ам.доллар төлөх ёстой гэж мэдэгдсэн юм. Учир нь Оросын албаныхан тус компанийг дампууруулахын тулд хуулийг урвуулсан гэж үзжээ. Гэхдээ Оросын тал Гаагийн шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа аж.

2006 онд дампуурлаа зарласан Юкос-ийг 2007 онд татан буулгасан байдаг. Тус компанийг нэгэн цагт Оросын тэргүүн баян байсан Михайль Ходорковский удирддаг байсан ба тэрээр татвараас зайлсхийсэн хэргээр шоронд 10 жил хоригдсоны эцэст өнгөрсөн 12-р сард В.Путины өршөөлөөр суллагдсан билээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш