Хамас бүлэглэлийнхний барьж байгуулсан хонгилуудыг устгах хүртэл Газа дахь ажиллагаагаа зогсоохгүй гэж Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаняху мэдэгдлээ. Засгийн газрын хуралдааны өмнө хэлсэн үгэндээ тэрээр гал зогсоох тохиролцоо хийсэн хийгээгүй халдлага үйлдэгчдийн ашигладаг хонгилуудыг заавал устгана хэмээн онцолсон байна.
НҮБ-аас мэдээлснээр зэвсэгт мөргөлдөөний уршгаар Газын зурваст 425,000 гаруй хүн орон гэрээсээ дүрвээд байгаа юм. Энэ нь тус бүс нутгийн нийт хүн амын 25% -тай тэнцэж байна. Израйль өнгөрсөн 7-р сарын 8-наас цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш 1,300 гаруй Палестинчууд амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байжээ. Харин Израйлийн талаас 58 хүн амиа алдсан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/