logo
Төсөл, хөтөлбөрийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Төсөл, хөтөлбөрийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2014/08/15

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад байгаа концессын  төслүүдийн уралдаант шалгаруулалт болон концессын гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

Засгийн газрын “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолоор нийт 51 төсөл хөтөлбөрийг баталсан. Үүнээс:
·      Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн автозам
·      Тэлмэний дулааны цахилгаан станц
·      Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд хурдны автозам
·      Туул-Сонгино усны нөөцийн цолгцолбор
·      Дулааны V цахилгаан станц гэсэн нийт 6 төслийн концессын гэрээг байгуулаад байна. 
 
Автозамын 14 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зарлаж, төслийн саналыг долдугаар сарын 1, 2, 3-нд хүлээж авч үнэлжээ. Уралдаант шалгаруулалтад тэнцсэн оролцогч шалгараагүй байна.  Иймд Концессийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар болж, шалгаруулалтад оролцсон болон бусад сонирхлоо илэрхийсэн хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна.
 
Эрчим хүчний концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 6 дугаар сарын 13-ны өдөр зарласан бөгөөд төслийн саналыг энэ сарын 20-ны өдөр хүлээж авах юм. Одоогоор 27 компани шалгаруулалтын баримт бичгийг авчээ. 
 
Түүнчлэн уг Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.УИХ-д хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэг заалт, хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын зуух, түлш, тээврийн хэрэгсэл зэрэг асуудлуудыг багтаасан найман заалт бүхий энэхүү зөвлөмжийн төслийг боловсруулсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш