Өчигдөр буюу наймдугаар сарын арвандөрөвний өдөр, Москвагийн цагаар 10:00 цагийн үед ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн твиттер хуудасыг үл таних этгээдүүд хакердан “Би огцорлоо. Засгийн газрын үйл ажиллагаанаас ичиж байна. Уучлаарай”, "Би чөлөөт гэрэл зурагчин болно" гэх зэргээр хэд хэдэн удаа жиргэсэн тухай мэдээлэл шуугиан тариад байсан билээ.
Энэ талаар Ерөнхий сайдын твиттер хакердуулсан нь үнэн, дээрх жиргээнүүд худлаа мэдээлэл гэж сайдын хэвлэлийн албанаас албан ёсоор мэдээлсэн бөгөөд цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд энэ хэргийг шалгахыг үүрэгдсэн.
Тэгвэл мөрдөгчид Медведевийн твиттер хаягийг хакердсан 22 настай Сергей гэх залууг Москва хот дахь гэрээс нь баривчилжээ. Одоогоор түүнээс мэдүүлэг авч байгаа юм байна. Сонирхуулахад Медведевийг твиттерт 14 сая хүн дагадаг гэнэ.