logo
Газар өмчлөн авах эрх авсан иргэдийн анхааралд...

Газар өмчлөн авах эрх авсан иргэдийн анхааралд...

2014/08/16
Өнөөдөр 12:00  цагийн байдлаар иргэнд газар өмчлөх цахим системд нийтдээ 281 440 иргэн бүртгүүлсэнээс 14 954 иргэн автоматаар сонгогдож сонгосон байршлынхаа харъяа дүүрэгт өргөдөлөө өгөх боломжтой болсон. СХД-ийн Соёондын аманд сонгогдсон иргэд ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд 75-р сургууль, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд ЗДТГ-ын иргэний танхимд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд Гүнгалуутай цогцолбор сургууль, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт очиж өргөдлөө өгнө.

Харин Улаанбаатар хотын төвд амьдардаг боловч Багануур дүүргийн байршилд сонгогдсон иргэд ХУД-ийн 75-р сургууль, Багахангай дүүргийн байршилд сонгогдсон иргэд БЗД-ийн иргэний танхимд тус өргөдлөө өгөх боломжтой юм байна. Дээрх таван байршилд сонгогдож амжаагүй үлдсэн иргэд дараа дараагийн шатны зарлагдах байршлуудад сонголт хийх боломж нь нээлттэй ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш