"Наньжин-2014” залуучуудын II наадам БНХАУ-ын Наньжин хотноо өнөөдөр эхэлж, энэ сарын 28-нийг дуустал үргэлжилнэ. “Нанжин-2014” залуучуудын II наадамд 204 орны 3600 гаруй тамирчин спортын 28 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Залуучуудын олимпод эх орноо төлөөлөн манай таван тамирчин оролцох юм. Монголоос буудлагын Н.Ангирмаа, жүдогийн Ц.Цогтбаатар, Ц.Хулан, чөлөөтийн Б.Дөлгөөн, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг нарын тамирчид дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөнө.