logo
Монгол банк хувийн банкинд их хэмжээний долларын баталгаа гаргаж өгсөн үү!!?

Монгол банк хувийн банкинд их хэмжээний долларын баталгаа гаргаж өгсөн үү!!?

2014/08/16
Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтэж бизнес эрхлэгчид дампуурлын байдалд хүрч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор.

Энэ бүхний буруутан Засгийн газар гэхээсээ илүү валютын өсөлтийг жолоо цулбуургүй сул тавьсан Монгол банк түүний удирдлага ноён Н.Золжаргал болж байна.

Мэргэжлийн чадвар гэхээсээ илүү улс төрийн томилгоогоор томилогдсон гэгддэг тэрээр Монгол банкны даргаар очсон цагаасаа эхлэн валютын өсөлтийг дээд цэгт нь хүргэлээ. Цаашид улам валют өсөх ч төлөвтэй байна.

Гэтэл саяханаас улс төрийн хүрээнийхэний дунд Монгол банк, Н.Золжаргал даргын ноцтой нэгэн үйлдэл ил болж байгаа  тухай ам уралдан ярьж байгаа юм байх. Монгол банк хувийн нэгэн банкинд асар их долларын баталгаа гаргаж өгсөн нь илэрч доллар өсөх гол шалтгаан болсон төдийгүй энэ нь олон хууль тогтоомж зөрчсөн,  эрх ашгийн зөрчилтэй шийдвэр болсон гэх хардлага байна.

Бид энэ талаар удахгүй тодруулж, эргэн сурвалжилж мэдээлэл хүргэх болно…

Б.Хурц

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш