logo
Зан үйлд нөлөөлөх сэтгэл зүйн үйлчилгээний хөтөлбөр боловсруулжээ

Зан үйлд нөлөөлөх сэтгэл зүйн үйлчилгээний хөтөлбөр боловсруулжээ

2014/08/18

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм сэтгэл зүйн хэлтсээс нийт хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн дунд явуулсан судалгаагаар гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн 48 хувь нь согтуугаар буюу архи хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Тиймээс архины хамааралтай ялтны зан үйлд эерэгээр нөлөөлж, архинаас татгалзах сургалт нөлөөллийн төрөлжсөн хөтөлбөрийг удиртгал, хүчирхийлэл үйлдэх зан үйлийг өөрчлөх, харилцааны чадварыг сайжруулах, уур бухимдлаа зохицуулах, өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг сэдвээр Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ажлын тэнхим, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сэтгэл судлалын багш нар болон “Монгол Хөүм” сэтгэл зүйн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтран боловсруулжээ.

Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах хорих ангиудын сэтгэл зүйчдэд нэгдсэн сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг хөтөлбөрүүдийг төвлөрсөн хорих ангиудын хэмжээнд хоригдогчийн бүлэг үүсгэж, нийт хоригдогчдыг хамруулан туршин хэрэгжүүлж байна. Мөн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлэх өрөөний стандартыг баталж, уг стандартын дагуу төвлөрсөн хорих ангиудад сэтгэл зүйн зөвлөлгөөний өрөөг шинээр засаж, тохижуулжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш