logo
Монгол Улсын Ерөнхийлөгчид Ромын Пап цахилгаан утас илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ромын Пап цахилгаан утас илгээжээ

2014/08/18

БНСУ-д айлчлал хийхээр Ромын Пап Фрэнсис өөрийн хөлгөөр Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрч явахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн цахилгаан утас илгээжээ.

Тэрбээр өөрийн гараар бичсэн цахилгаан утсандаа “Монгол Улсын нутаг дээгүүр нисэх онгоцоор явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн адислаж байгааг минь хүлээн авна уу. Монголын ард түмний энх тунх байдал, хөгжил дэвшлийн төлөө залбиръя. Фрэнсис Пап 2014 оны 08 сарын 13-ны 21 цаг 29 секунд” гэжээ.

Ромын Пап Фрэнсис БНСУ-д тав хоног айлчилал хийх явцад Азийн католик шашинт залуучуудын цугларалтад оролцож, солонгосчуудад адис өгөх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш