logo
Хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурна

Хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурна

2014/08/20
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Солонгосын КОЙКА байгууллагатай хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар гарын үсэг зурна. Тус төсөл нь Уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул уурхайг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхийг бий болгох, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргээлт хийх зорилготой юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш