Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 25. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Сарны мөчлөг нь таны цаашдын ажил мэргэжил, нэр хүндэд нөлөөлнө. Та энгийн байдгаасаа илүү мэдрэмтгий байна. Тиймээс олон нийтийн ажилд идэвхтэй оролцон, хүмүүстэй харилц, дарга нар чинь таныг урьдынхаасаа ч илүү хүлээн зөвшөөрч эхэлнэ. Та тушаал дэвшиж ч магадгүй. Хэрвээ хамтрагч чинь таны амжилтад нууцаар атаархаад байгааг та мэдвэл нэн даруй түүнтэй ярилц. Яг одоо бол хамтрагч чинь таны талд байх нь тун чухал үе.
Үхэр (4/20-5/20)
Хувь заяаны гэнэтийн эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Энэ өдөр эсрэг хүйсийн хүнтэй харьцах харьцаандаа хамгийн зоримог мөрөөдлөө биелүүлэх боломж олгоно. Хайртдаа бүхнийг зориул. Гэр бүлийн бяцхан баяр зохион байгуулах нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Та гадуур гарч, адал явдал хайж магадгүй. Үзэж амжаагүй үзэсгэлэн, музейгээр ор. Өмнө нь очиж байгаагүй хот эсвэл соёлын дурсгалт газраар аял. Ямар нэгэн шинэ зүйл бод. Хэрэв гадуур гарахгүй бол гэртээ ганцаараа үлдэж, интернетээр аялж, эсвэл телевизор үзэж болно.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг өдөр. Багын хамтрагч чинь таны ажлын төгсгөл хүртэл харж чаддаг шургуу занг чинь бахдах болно. Танд хэрэгтэй чухал үр дүнг өгөх бүх боломжийг бүү алд. Өнөөдөр багахан хэмжээний баярыг гэртээ зохион байгууллахад таны ажиллах эрч хүч улам л сэргээд ирнэ.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр хичээл сурлагандаа шамдах өдөр. Хэрвээ таны амралтын төлөвлөгөөг ямар нэг амлалт тасалдуулбал та маш их сэтгэлээр унах болно. Өөрийгөө өрөвдөх өвчинд хэтэрхий удаан бүү шаналаарай. Таны амлалтууд таны амьдралд ямагт ашиг тусаа өгдөг шүү. Оюутан сурагчид шалгалтандаа бэлдэх цаг гарга. Хэрвээ та өнөөдөр амарч байгаа бол сэтгэл зовоосон бүх асуудлуудаа мартан машинаараа хотын ойролцоох газруудаар явж салхил. Найзыгаа хамт явахыг гуйж ч болно шүү дээ.
Охин (8/23-9/22)
Хүчтэй сэтгэл хөдлөл болон эмзэг байдал өнөөдөр голлоно. Зугаа цэнгэл, тоглоом наадмын орд болон охины ордонд сар зочилсоноор бүх зүйлүүд үүнтэй уялдаа холбоотой байх болно. Дотно байдал тохиолдож болзошгүй. Уран бүтээлчдийн онгод орно. Эргэн тойрныхонд дунд хагарал аль хэдийн үүссэн бол хүчний тэмцэл өрнөж болзошгүй. Хобби, зугаа цэнгэлт, хүүхдүүдтэй холбоотой асуудлыг хойш нь тавих юмуу дараагийн хэдэн долоо хоногт болгоомжтой ханд.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Халуун дулаан,нөхөрсөг, тав тухтай гэр орон бас их чухал. Дараагийн хэдэн долоо хоногийн туршид та магадгүй гэрээ засах, чимэглэх, илүү тав тухтай болгоход их энерги зарах хэрэгтэй болох нь. Таны удаан хугацаанд харж явсан тэр хүн чинь ч байж болох юм.
Хилэнц (10/23-11/21)
Ачаалалтай өдөр. Та энэ өдөр хийж байгаа ажилдаа бүхий л хүч чадлаа зориулж чадна. Бусдад сэтгэгдэл төрүүлж, үнэлэгдэх гэсэн хүсэл танд бий. Гэр бүлтэй хилэнцүүд таны тэдэнд зориулан хийх гэж байгаа зүйлийг хүсэхгүй байх. Орон гэрийнхээ засварын ажлыг дуусгах хэрэгтэй. Танай хань зав чөлөөгөө ашиглан их туслах байх. Та нийтийг хамарсан ямар нэгэн ажилд ганцаар явах хэрэг гарах бололтой.
Нум (11/22-12/21)
Зөрчилтэй өдөр. Хамт ажилладаг хүнтэйгээ хайр сэтгэлийн асуудалтай болох нь ажлаа сайн хийх урам зориг өгнө. Өөрийн ажлаа хамгаалахын тулд хайр дурлалаа нууц байлга. Хил давуулсан худалдаа хийж эхлэхээс өмнө олон асуудлыг сайн бодож шийдвэрлэ. Хэрвээ та өнгөрсөнд шударга биш байсан бол салах үйл явдал төвөгтэй байж болно. Салахаас өмнө хуульчдад шударгаар ярь.
Матар (12/22-1/19)
Янз бүрийн өдөр. Уулзалт цугларалт урьд урьдынхаас илүү тохиолдоно. Хүн бүр илүү эрчимтэй хөдөлгөөнд орох болно. Хэрвээ энэ байдал идэвхтэй байдал үр бүтээлтэйгээр ашиглагдах юм бол та юу хүссэнээ авч чадах болно. Таны нэр хүнд танд туслах болно.
Хумх (1/20-2/18)
Таны эргэн тойронд байгаа хүмүүс бага зэрэг атаархуу байж магад, та энэ бүхнийг сэтгэлийн хөдөлгөөнөөр хүлээж авах хэрэггүй. Тэднээс боломжийнхоо хэрээр зайгаа авч, амьдралаасаа таашаал ав. Хэрвээ та энэ үдэш гадагшаа гарч хаа нэгэн газар хоноглохыг хүсвэл хаалгаа сайн түгжин, аюулгүй байх нь зөв. Эс тэгвээс харамсах зүйл гарч болзошгүй.
Загас (2/19-3/20)
Дэмжлэгтэй өдөр. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь гэртээ таатай байдлыг бий болгоход чухал. Тодорхой зөрчил таныг тойрон хүрээлж байна. Та шинэ төсөл ажил хэрэг эхлүүлсэн л бол үйл явцад саад болох эргэлзээ, аюултай байдлыг бүү үүcгэ. Харин үүний оронд өөрийн юу хийж буйгаа ойлгож, амжилтанд хүр. Хамт ажилладаг хүн чинь ердийнхөөс илүү сөргөлдөж магадгүй, эсвэл ажилд саад болох мэдэгдэл хийнэ.