Япон улс, Монгол улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу техник технологиороо тэргүүлэгч Япон улсад 1000 Монгол инженер сургахаар болжээ Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ хамтран Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, хэрэгцээг хангах, тэднийг чадавхижуулах, дээд боловсролын салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, мэргэжлийн багшлах хүний нөөцийг бэлтгэх, сургалтын орчныг бүрдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор “Инженер,технологийн дээд боловсрол” төслийг есөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.