Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төвийн 6 дүүрэгт зохион байгуулж байна. 08 дугаар сарын 16-наас Сүхбаатар дүүрэг “Аса” циркийн хойд талд, Чингэлтэй дүүрэг Ялалтын талбайд, Хан-Уул дүүрэг Яармаг хуралдааны төв, Home Plaza, БЗД Бөхийн өргөө, Зүүн 4 замд өргөтгөсөн худалдаа иргэдэд үйлчилж байна. Харин Баянгол дүүрэг “Байгаль эх цогцолбор”, Сонгинохайрхан дүүрэг Сонгинохангай, Номин 2, Макс 2 салбарт 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Дээрх өртгөтгөсөн худалдааны талбайд 2014 оны 09 сарын 21-нээс эхлэн дүүргүүд “Сайн өдрийн зах” ажиллуулах юм.