logo
Хятадын цэргийнхэн Энэтхэгийн хилийг зөрчжээ

Хятадын цэргийнхэн Энэтхэгийн хилийг зөрчжээ

2014/08/20

Хятадын Ардын чөлөөлөх армийн дайчид Ладакхийн районоор Энэтхэгийн нутагт нэвтэрсэн байлаа. Тэд 5000 метрийн өндөр уулын бүсээр Энэтхэгт нэвтрэн бодит хяналтын шугамаас 25-30 км-ийн зайд майхант лагерь бий болгосон байна гэж Hindustan Times сонинд бичжээ. 

Гималайн уулын хоёр орны тогтоогдоогүй хилийн шугам дээр энэ хэрэг гарсан ба мөн ийм хэрэг өнгөрсөн онд гарахдаа зэвсэгт мөргөлдөөнд хүрэх шахсан билээ хэмээн сонинд өгүүлжээ. 

Хятадын цэргийнхэн Энэтхэгийн хилийн эргүүлийг хараад тэдний өөдөөс “Зайлцгаа, энэ бол манай нутаг” гэсэн зурагт хуудас барин  угтсан байна. Зэвсэгт мөргөлдөөн гаргахгүйн тулд Энэтхэг цэргийнхэн тэвчээр заасан гэнэ. 

Одоогоор Ладакх дахь Энэтхэгийн цэргийнхэн  болгоомжлол гарган уг хэргийг хил зөрчсөн цөмрөлт гэж нэрлээгүй байгаа гэнэ.  Хоёр орны хоорондын гэрээний дагуу ийм зөрчлүүдийг талууд заавал  арилгаж байх ёстой бөгөөд түүнийгээ гэрээ хэлцлээр зохицуулж байх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш