logo
Хятадууд ухаалаг савх бүтээжээ

Хятадууд ухаалаг савх бүтээжээ

2014/09/24

Хоол хүнс идэхэд аюулгүй эсэхийг тогтоодог электрон савхыг Хятадын технологийн компани "Baidu" танилцууллаа. Хайлтын системээр толгой цохидог тус компанийн мэдээлснээр шинэ савх нь  эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний тосыг илрүүлэхийн зэрэгцээ хоол хэр халуун байгааг ч хэмждэг байна.

Бээжинд болсон жил бүрийн хурлынхаа үеэр "Baidu" -ийнхан түүнчлэн "Google"-ийн "Glass"-тай төстэй, зүүж хэрэглэдэг төхөөрөмжөө сурталчилжээ. "Baidu Eye" хэмээх энэхүү төхөөрөмж дотроо камертай боловч дэлгэцгүй бөгөөд ухаалаг гар утастай холбон ажиллуулснаар мэдээллийг сонсох хэлбэрээр авч болох аж. Гэхдээ хоёр шинэ бүтээгдэхүүнийг хэзээ худалдаанд гаргах талаар компаниас мэдээлэл өгөөгүй байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш