logo
Крис Браун: Би буруутай, намайг уучлаарай

Крис Браун: Би буруутай, намайг уучлаарай

2014/09/24

Дуучин Крис Браун мягмар гарагт Вашингтоны шүүхийн өмнө буруугаа хүлээжээ. Тодруулбал, энэ нь өнгөрсөн аравдугаар сард түүний шөнийн клубт бусдын биед халдсан хэргийг шүүх ажиллагаатай холбоотой юм байна. CNN-ийн мэдээлснээр шүүгч Брауныг суллаж, 150 ам.доллараар торгосон бөгөөд тэрээр шүүх хурлын сонсголын үеэр намайг үнэхээр уучлаарай, уучлаарай хэмээн хэлжээ. Дуучны хувьд Калифорнид болсон бусад хэрэг явдалтай холбоотой хууль шүүхийн асуудал шийдэгдээгүй байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш