logo
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн арчлалт, хамгаалалтыг сайжруулна

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн арчлалт, хамгаалалтыг сайжруулна

2014/09/25

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор шинээр хийгдсэн бүтээн байгуулалтууд болон нийтийн эзэмшлийн байгууламжуудад тавих хяналтыг сайжруулахаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх түр гэрээг байгуулжээ.

Ингэхдээ дүүргийн нутаг дэвсгэрийг 6 бүс болгон хувааж тус тусад нь хариуцуулсан байна.

Танилцуулбал: Нэгдүгээр бүс буюу 5 дугаар хороог “Тунамал талст эрдэнэ”ХХК

                             Хоёрдугаар бүс буюу 3,13,15 хороог “Цацэ”ХХК

                           Гуравдугаар бүс буюу 2,4,6 хороог “Уэст Глобал” ХХК

                             Дөрөвдүгээр бүс буюу 1,8,18 хороог “Хас Энч” ХХК

                            Тавдугаар бүс буюу 7,10,17 хороог “Ачит Асар”ХХК

                           Зургаадугаар бүс буюу 11,14,19,20 хороог “Наран дугуй трейд”ХХК

Эдгээр байгууллагууд нь гудамж, зам талбай, орон сууц болон гэр хорооллын дундах байгууламжуудын арчлалт, хамгаалалт, үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж, гадны нөлөөгөөр гэмтэл учирсан тохиолдолд захиалагчид албан ёсоор мэдэгдэж, засвар үйлчилгээг хийх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш