logo
Нууц задалсан хэмээн  гурван ажилтнаа халжээ

Нууц задалсан хэмээн гурван ажилтнаа халжээ

2014/09/26
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан нилээдгүй хөл хөдөлгөөнтэй өнгөрсөн. Учир нь дотоод мэдээллээ гадагш нь алдсан гэх тус газрын гурван албан хаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол, үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газар хоёр ажилтнаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажээ.

Тэрхүү гадагш гаргаж задруулахгүй байсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоод мэдээлэл гэдэгт “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бичсэн нууц захидал, Засгийн газрын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хийсэн хаалтын гэрээ, “Монос” группийн охин компани “Монос фарм трейд” хэмээх тоног төхөөрөмжийн компанийн 10.1 тэрбумын тендерийн мэдээлэл, Мөн өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан Ерөнхий сайд эхнэр, хүүхэдтэйгээ Солонгос улсад төсвийн мөнгөөр зугаалсан гэх баримт зэрэг багтаж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш