Киану Ривз гэрийнхээ дохиолол хамгаалалтын системийг сайжруулах хэрэгтэй байж магадгүй болоод байна. Лос Анжелесийн цагдаагийн газраас мэдээлснээр жүжигчний гэрт гурван өдрийн дотор хоёр ч удаа урилгагүй зочин нэвтэрчээ. 9-р сарын 12-нд Ривзийн гэрт хулгай орлоо гэх дуудлагыг цагдаа нар хүлээн авч, нэн даруй очсоноор 40 гаруй насны эмэгтэйг саатуулсан байна. Гэхдээ гэрээс нь юу ч алдагдаагүй бөгөөд тухайн үед тэрээр гэртээ байсан гэж цагдаа нар мэдээлжээ. Харин энэ хэрэг явдлаас гурван өдрийн дараа өөр нэг эмэгтэй жүжигчний гэрт зөвшөөрөлүйгээр нэвтэрч, гэртээ байгаа мэт тухалж байгаад саатуулагдсан байна. Гэхдээ тухайн үед Ривз гэртээ байсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар CNN мэдээлэв. Бусдын өмчид зөвшөөрөлгүй нэвтэрсэн 2 эмэгтэйг цагдаа нар шалгаж байгаа ч ямар нэг хэрэг үүсгээгүй байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/