logo
Үр хөндүүлсэн эхийн хэвлийд ургийн гар үлджээ

Үр хөндүүлсэн эхийн хэвлийд ургийн гар үлджээ

2014/09/27

Уг нь эмч хүн гэдэг хүний амь насыг аварч байх ёстой баймаар. Гэтэл хүний амь нас, эрүүл мэндээс илүүтэй мөнгө төгрөг, ашиг хонжоог эн түрүүнд тавьж үр хөндөлт /аборт/ хийж байгаа эмэгтэйчүүдийн гэх тодотголтой эмнэлэг, эмч мэргэжилтнүүдэд холбогдох байгууллагуудаас хараа хяналт тавьдаг эсэх нь тодорхойгүй байна. Хууль журманд зааснаараа хэнд, хэдийд, хаана, ямар нөхцөлд үр хөндөлт хийж болохыг заасан байдаг ч түүнийг зохих ёсоор нь дагаж мөрддөг эмч  нар тоотойхон байх. Хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулаад баяжиж дэвжиж яваа эмч нарын цөөнгүй нь иймэрхүү бизнесээр /үр хөндөлт хийх/ хөл зогссон нь нууц биш. Гэр бүл ахуй амьдрал, гэнэн томоогүй үйлдэл зэрэг олон шалтгааны улмаас охид бүсгүйчүүд аборт хийлгэхээр эмчид хандан эцэст нь амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй тохиолддог. 

СХД-ийн 17-р хорооны иргэн 24 настай Сэлэнгэ гэдэг бүсгүй хүнтэй суух гэтэл жирэмсэн болсон байсан тул аборт хийлгэхээс аргагүйд хүрч нэр бүхий нэгэн хувийн эмнэлэгт хандаж төлбөр тооцоогоо хийчихсэн тул төд удалгүй абортонд орж, том “гай”-наас салж чадсандаа бүсгүй баярласан нь мэдээж. Сүйт хархүүтэйгээ нэг гэрт орж санасандаа хүрэв. Нэлээд хугацаа өнгөрсний хойно бүсгүйн биенээс эвгүй үнэр гарах болж. Сайтар угааж цэвэрлэсэн ч тусыг эс олж, бүр нөхөр нь хүртэл эвгүйцэж дургүйцлаа. Эцэст нь юунаас үүдэв гэдгийг олж мэдэхийн тулд эхо аппаратаар харуултал ер санаанд оромгүй юм болж эмч нар хүртэл гайхаж хоцров. Бүсгүйн саванд нялх хүүхдийн толгой, гар байж. Аборт хийсэн эмч нь ургийг огтчиж тасдан хэдэн хэсэг болгож орхиод заримыг нь авалгүй үлдээчихсэн юмсанж. Иймэрхүү хариуцлагатай үйлдэл олон удаа гардаг ч эмч нарын хувьд алдаагаа засаж ажил үйлчилгээгээ сайжруулахыг хичээдэггүй нь харамсалтай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш