Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 5. Сумъяа гараг. Онгоц одтой, 7 улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, хиншүү хярвас гаргах, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Сар өөрийн эрч хүчээ сэргээх сануулгыг танд өгч байна. Хэрвээ та гэртээ ганцаараа байхгүй байгаа бол өдөр тутмын бизнесээ сайжруулахыг хичээх хэрэгтэй. Удирдлагууд ноогдол ашгаа төлөх хэрэгтэй, хэлэлцээр маш үр дүнтэй байна. Саунд орох нь таны бие болоод сэтгэлийг залуужуулна. Алжаал ядаргаагаа тайлаарай.
Үхэр (4/20-5/20)
Эерэг өдөр. Хэрвээ та илүү их хичээл зүтгэл гаргавал элбэг хангалуун байдал ч дээшилнэ. Өнгөрсөн 2 долоо хоногийн төлөөнөөс болж хийх ёстой байсан хичээлийн даалгавар гарч ирж магадгүй. Бодол санаагаа болон мэдрэмжээ бичиж тэмдэглэ. Юу болоод буйг ойлгоно. Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм ч мөн их чухал шүү. Хоол хүнсэндээ шинэ ногоо, жимс, самар ихээр хэрэглэвэл таны эрч хч нэмэгдэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Урам зоригтой өдөр. Оюутнууд нийгмийн амьдралд орооцолдон өөрийн мэдлэгээ ашиглаж эхэлнэ. Та нийгмийн амьдралд буцан орох замыг олсноороо эрч хүч тань нэмэгдэнэ. Эмэгтэй эрх мэдэлтэн танд энэ өдөр ээлтэй хандана. Аяллын асуудал тань эрүүл мэндийн асуудлаас үүдэн нурж болзошгүй. Ажлаа эхлэхээс өмнө эрүүл мэндээ шалга. Удахгүй болох ажлын ярилцлагандаа юу өмсөж болохоо бод. Учир нь анхны сэтгэгдэл чухал үүрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Анхааалтай байх өдөр. Та нарын олонхид өдрийн ихэнхи ажил хийхэд хэцүү юм шиг санагдах байх. Онцгой зорилтоо биелүүлэх боломж завшаан тохиолдох учраас удаан хүлээж буй найдвар, хүсэл мөрөөдлөө урдаа тавь. Одоогийн мөнгө хөрөнгийн байдлаа дахин хянаж үзэх шаардлагатай тул санхүүгийн нөөцөө хэтрүүлэн үрэхгүй байх нь чухал. Хөрөнгө оруулалт банкны зээлийн чөлөөлөлт, кредит картны зээлээ байнга хянаж байх нь орлого зарлагаа хянах сайн арга зам байх болно.
Арслан (7/23-8/22)
Vр бvтээлтэй өдөр. Та болон таны хайрт өөрийн цаг зав, хvч хөдөлмөр, мөнгөө мөнгө олох бизнес ажиллагаанд зориулахад таатай. Бизнесийн гэрээ хэлэлцээр ашиг тусаа өгнө. Та өөрийн гадаад vзэмжиндээ санаа тавих нь таашаалыг авчирна. Сайхан харагдаж байвал та өөдрөг сэтгэлтэй байж чадна. Хэн нэгэн танд хэлсэн амандаа хvрч эгч дvvс , найз нөхдөө ч ялгахгvй байдалд хvрч болзошгvй. Ганц бие амьдралд дахин эргэн орсон хэн нэгэн хуучин амьдралаа санагалзана.
Охин (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Эргэн тойрон, гэр бүлийн чинь хэмжээнд жижиг өөрчлөлтүүдийг хийснээр эмх замбараагүй байдлыг бий болгоно. Гэвч та уян хатан, тайван байдлаар хандсанаар жижиг зүйлийг уул овоо болгон томруулахгүй шийдвэрлэж чадна. Дотоод асуудал дээр ч, ажил төрлийн холбоон дээр хамтын ажиллагаа үр дүнтэй, эерэг хандлагатай байх болно. Үд дунд бизнесийн хамтрагч болон үйлчлүүлэгтэйгээ дипломат аргыг түлхүү ашиглаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Холимог өдөр. Та өөрийн хуучин бvхнээ халах нь vр дvнтэй. Cap таны ордонд байрлаж, сэтгэл санааг тань удирдана. Харилцаа холбоо бол энэ өдрийн тvлхvvр юм. Та бусдад өөрийн талаар мэдээ дамжуулах нь сайн зvйлд хvргэх магадлалтай. Таны оюуны чадавхи өндөр байж, хэд хэдэн гайхалтай санааг сэднэ. Гэвч та туйлын болгоомжтой ханд, учир нь алдаа тань их мөнгөөр хэмжигдэж болзошгvй. Vгvй юмаа гэхэд цаг, хvч хөдөлмөрөөр тань хэмжигдэхийг сана.
Хилэнц (10/23-11/21)
Эрч хүчтэй өдөр. Ирж буй 2 хоногт орчлон ертөнц гаригуудын маш хүчтэй байршлыг илгээж таны энерги, урагшлах учир шалтгаан, дайчин чанарыг нэмэгдүүлэх болно. Хилэнцийхний олонхид туйлын хүслээ биелүүлэхийн тулд юу л бол юу хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтээмжтэй, шинийг санаачлагч үе бөгөөд олонхи хилэнцүүд өндөр амжилтанд хүрэх чадвартай байх болно.
Нум (11/22-12/21)
Сайн өдөр. Өөрийгөө зөвтгөх үзэл тань өснө. Та магадгүй дансандаа саяхан оруулсан мөнгөнийхөө хэмжээг тэр чигээр нь хадгалахын тулд дараагийн дөрвөн 7 хоног бүсээ чангалах хэрэг гарна. Та энэ 7 хоногийг шинэ машин авах, лизенгээр байр авах мөнгөнйи барьцаа, болон аяллын зардал зэрэг онцгой зүйлд зориулан банкны хадгаламжийн дэвтэр нээхэд чиглэн ажиллаж өнгөрөө.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Эмэгтэй матарынхныг болзоо хүлээж байна. Хуурмаг байдалтай хосолсон хэт ёсорхог зан хайртыгаа түлхэн холдуулж магадгүй. Зарим нэг хүйтэн хөндий зан зожиг байдал эрэгтэй хониныхоныг амьдралд сөрөг өөрчлөлт авчирна.
Хумх (1/20-2/18)
Таагүй өдөр. Бүтэлгүй хүлээлт, хоосон найдвар, эв дүйгүй харьцаатай холбоотой таагүй өдөр. Хөндлөнгийн нөлөө таны санхүүгийн байдалд муугаар нөлөөлнө. Эсвэл үйл ажиллагааны шинэ хүрээ хайсан эрэл хүссэн үр дүнд хүргэхгүй. Ямар ч шийдвэр хамгийн гэнэтийн үр дагаварт хүргэж болзошгүй.
Загас (2/19-3/20)