Бидний өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал байгаль экологи юм. Хүн бидний хийсэн буруу үйлдлээс болж дахин сэргээгдэхээргүй байгаль эх минь устаж байна. Хэдийгээр үүнийг хараад сэтгэл шимширдэг ч үнэндээ ярихаас өөр зүйл хийж чаддаггүй. Өнөөдөр бидэнд амьсгалах агаар, уух цэвэр ус, амарч зугаалах байгаль байгаа ч ирээдүйд хойч үедээ үлдээх юм улам л ховордоод байгаа нь нууц биш. Амарч зугаалахдаа хүртэл хог тарих, гол усыг бохирдуулах гээд байгалиа хайрлах наад захын ухамсар байдаггүй. Ямартай ч залуус одооноос бид байгаль эхээ хайрлаж ирээдүй хойчдоо нүүр бардам хүлээлгэн өгнө хэмээж “Эко аялал”-ыг зохион байгуулахаар болжээ. Залуусын өөрсдийн санаачилгаар хийгдэж байгаа энэхүү аялалын бүртгэл эхэлсэн байна. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпораци 201 тоотод бүртгэж байгаа юм байна.