logo
АНУ, Их Британий тусгай албад нууц Германы харилцаа холбооны сүлжээнд нэвтэрдэг

АНУ, Их Британий тусгай албад нууц Германы харилцаа холбооны сүлжээнд нэвтэрдэг

2014/09/29

АНУ, Их Британий тусгай албад нууц програмаар дамжин ХБНГУ-ын харилцаа холбооны сүлжээний бүтцэд нэвтэрч тагнуул хийдэг байна. Уг програм нь “Эрдэнэсийн газрын зураг” гэдэг нэртэй бөгөөд АНУ-ын New York Times сонины тодорхойлсноор АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA)-ын зохиосон “нарийн мэдрэмжтэй төхөөрөмж” ба их хэмжээний интернэт зураглал, дүн шинжилгээ ба хайгуул хийх чадвартай байна.

“Эрдэнэсийн газрын зураг” програм нь Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Их Британий Засгийн газрын харилцаа холбооны удирдах төв (GCHQ)-т ХБНГУ-ын харилцаа холбооны сүлжээний бүрэн зураглалыг бодит цагт гаргах боломж олгодог байна. Германы Der Spiegel сэтгүүлийн мэдээлснээр “эрдэнэсийн газрын зураг” нь Германы Засгийн газрын өмжит Deutsche Telekom, түүнчлэн Stellar Telecommunications, Cetel, NetCologne зэрэг хэд хэдэн томоохон дотоодын харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниудын сүлжээ болон хэрэглэгчдийнх нь гео-байршлийн мэдээллийг цуглуулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш