logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллаж байна

2014/09/29

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймагт ажиллах үеэрээ ЖДҮС-аас  хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлсэн мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн "Түшмэл" ХХК, арьсан эдлэл, хатуу оёдлын "Хасуд бат" ХХК-ийн үйл ажиллагаа болон Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозам, "Галтмөнх" ХХК-ийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт, "Хачиг хайрхан" ХХК-ийн вакум цонхны үйлдвэрлэл зэрэг орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах юм. 

Мөн "Эрдэнэс таван толгой" ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, Чингис бондын санхүүжилтээр хийгдэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бизнес эрхлэгчид, ахмадын төлөөлөлтэй уулзалт хийн, телевизийн шууд нэвтрүүлэгт оролцоно. Ерөнхий сайдыг дагалдан Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн сайд А.Гансүх нар болон албаны бусад хүмүүс тус аймагт ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

- See more at: http://zasag.mn/news/view/6898#sthash.sXdyBWXq.dpuf
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш