logo
Японы Онтакэ галт уул дэлбэрч, үнс нурам оргилов

Японы Онтакэ галт уул дэлбэрч, үнс нурам оргилов

2014/09/29

Өнгөрсөн бямба гарагт Японы Онтакэ галт уул дэлбэрч, их хэмжээний үнс урам, хад чулуу агаарт цацагдсаны дараа 31 уулчны цогцсыг оргилын ойролцоогоос олсон байна. Мөн 45 хүн одоо болтол сураггүй байгаа ажээ. Токио хотоос 200 км зайтай орших тус галт уул дэлбэрсний улмаас олон зуун уулчид оргилын ойролцоох жижиг байшингуудад түр хоргодоход хүрсэн байна. Тодруулбал 230 уулчин уулнаас аюулгүй буусан ч 40 уулчныг аварч чадаагүй байгаа талаар NHK мэдээллээ. 

Японы ерөнхий сайд шинзо Абэ цэрэг армийн анги нэгтгэлүүдийг аврах ажиллагаанд дайчлах шийдвэр гаргаад байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр уулын ихэнх хэсэг дээд тал нь 20 см зузаан үнс нурмаар хучигджээ. Онтакэ галт уул хамгийн сүүлд 2007 онд дэлбэрч байсан юм байна. Галт уулын идэвхжил хамгийн их байдаг улсуудын нэг нь Япон хэдий ч 1991 оноос хойш галт уулын дэлбэрэлтээс болж тус улсад хүн амь эрсэдсэн тохиолдол өдийг хүртэл гараагүй байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш