logo
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх тухайд ХЗЯ ТББ-уудтай зөвлөлдлөө

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх тухайд ХЗЯ ТББ-уудтай зөвлөлдлөө

2014/09/29

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулахаар заасны дагуу Хууль зүйн яам,Азийн сангийн дэмжлэгтэйгээр Хүн худалдаалахтай тэмцэх тухай үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж байна. Улмаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг оролцуулан өчигдөр Хууль зүйн яаманд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг төлөвшүүлэх,цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх,түүнтэй тэмцэх, хууль тогтоомжийг иргэдэд шуурхай,хүртээмжтэй хүргэх,сургалт сурталчилгааны оновчтой аргыг хэрэглэн зорилтот бүлгүүдийг хамруулах явдал юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш