logo
Ким Чен Уны бие чилээрхэв

Ким Чен Уны бие чилээрхэв

2014/09/30
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өвдсөн гэж тус улсын төрийн мэдлийн агентлаг мэдээлсэн байна. Гэхдээ 31 настай Кимийн биеийн байдал таагүй байгаа гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд үүнээс өмнө тэрээр улс төрийн чухал үйл явдал буюу хууль тогтоох байгууллагынхаа хуралд оролцож чадаагүй ажээ. BBC-ийн мэдээлснээр залуу удирдагч хамгийн сүүлд олны өмнө гарснаас хойш гурван долоо хоног гаруй хугацаа өнгөрөөд байна. Хамгийн сүүлд парламентын хуралдаанд оролцоогүй явдал нь ч Кимийн хаана байгаа талаар шинэ яриа таамаг гарахад хүргэжээ.

Мөн төрийн мэдлийн телевизээр түүнийг догонцон алхаж байгааг харуулсан 7-р сарын бичлэгийг цацсан байна. Харин Өмнөд Солонгосын Joongang Daily сонин залуу Ким спортын ямар нэг арга хэмжээний үеэр хөлөндөө гэмтэл авсан учраас олны өмнө гарахаа больсон байж магадгүй гэж мэдээлэв. Тодруулбал тэрээр морин уралдааны хорхойтон төдийгүй сагсан бөмбөг, хөлбөмбөг үзэх дуртай нэгэн аж. Гэхдээ түүнийг чихрийн шижин, тулай өвчин туссан, цусны даралт нь ихэссэн гэж зарим эх сурвалжууд мөн мэдээлээд байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш