Өнгөрсөн Бямба гарагт Төрийн ордны Их танхимд МЗХ, Залуу Удирдагч сан хамтран зохион байгуулдаг Next Stop 2013 наадмаас тодорсон нийгэм, улс төрийн “Оны залуу” АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Толгойг олборлох тойм зураглал”, эдийн засаг, бизнесийн “Оны залуу” “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж “Уул уурхай-Хөрөнгө оруулалт- Хөрөнгийн зах зээл” сэдвээр лекц уншлаа.
Тэднийг сонсохоор 1000-аад оюутан, залуучууд цугласан бөгөөд Eagle тв-ээр шууд дамжуулсан нь бүүр ч олон хүнийг хамруулж чадсан байх. Лекц шинэ содон санаа, сонирхолтой мэдээ мэдээллээр дүүрэн байсан ба Next stop–ын нүдээ олсон ээлжит шалгаруулалт байсан гэдгийг “Оны залуу” хоёр эрхмийн даацтай илтгэлүүдээс харж болохоор байлаа. Илтгэлүүд тун удахгүй МЗХ-ны сайтад бүрэн эхээрээ тавигдах ажээ. Мөн энэ үеэр азтан тодруулах сугалаа зохиогдсон бөгөөд залуус Next Stop наадмын үе үеийн шилдгүүдийн төлөөлөл болсон Х.Хулан, Х.Тэмүүжин, Баабар нарын гарын үсэгтэй номнууд, Б.Бямбасайханы Монголын хамгийн анхны салхин сэнсний дурсгалын зурагны азтан болсон.
Тус лекц жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, чанар чансаа нь сайжирч, оюутан залуучуудын сонирхлыг татсан, хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болж буй. Энэ удаагийн “Оны залуу”-ын лекц амжилттай болохыг зэрэгцүүлээд 2014 оны Next Stop наадмаас тодрох “Оны залуу”-чууд хэн байх бол гэсэн таамаг эхнээсээ яригдаж, хүмүүсийн сонирхлыг ихээр татаж эхэлжээ. NEXT STOP наадмын түүхээс сөхвөл “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын Нийгэм, Улс төр, Эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос эхлэн Нийгэм, Улс төр, Эдийн засаг бизнесийн “Оны залуу” тодруулдаг “Next stop” наадмыг зохион байгуулж ирсэн.
1992 оны анхны “Next Stop” –ын улс төр нийгмийн салбарын “Оны залуу”-аар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар одоогийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Үүнээс хойш тус наадмаас төрөн гарсан 28 залуу удирдагчийг эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан нь“Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт гэж болохоор байна.