Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 2. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 8. Бархасвадь гараг. Суулга одтой, 4 ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Нар Плутон 2 эерэг холбоотой байгаа ба таны эрч хүч нэмэгдэнэ. Хонины ордныхон бүх л өдрийн турш харилцаа холбоонд оршино. Бичихтэй холбоотой бүх үйл ажиллагаа сайн байна. Бичгийн ажлыг дуусгах нь маш үр дүнгүй байна. Дэлгүүрээр явж өөрийн гадаад үзэмжиндээ анхаар. Дараагийн 2 хоногт үс засалтаа өөрчилж онцгой хувцас худалдан ав.
Үхэр (4/20-5/20)
Уулзалт хийх өдөр. Хэрвээ таны сонирхлыг улс төр татаад байвал орон нутгийнхаа зөвлөлдөх уулзалтад оролцож эхэл, бас олон нийтийн ажилд идэвхтэй оролц. Энгийн уулзалтын оронд өдрийн хоолон дээр найзуудтайгаа албан бус уулзалт хий. Хөршүүдтэй хамт зугаалахаар явбал сэтгэл чинь сэргэнэ. Гадуур гарч шинэ хүмүүстэй танилц.
Хамтатгах (5/21-6/21)
Азтай өдөр. Сэтгэл ханамжтай өдрийг тэсэн ядан хүлээ. Ургуулан бодох чадвараа чөлөөтэй байлгаж таныг ноёрхох бүтээлч санаанаасаа таашаал ав. Бусдын үзэл бодолд хэт мэдрэмтгий байна. Үл ойлголцол дахин сөхөгдөж, та бусдыг айдсаас аварч хүсч байсан хариултыг нь өгнө. Худалдаа арилжаа гайхалтай үр дүнд хүргэж чадна. Биржийн хөрөнгө оруулалт ашигтай. Найзаасаа халуун тусламж авна. Таны туршлага чадвар нэр хүндэд нөлөөлөн, урам зориг нэмэгдэнэ.
Мэлхий (6/22-7/22)
Тааламжтай өдөр. Шинэ төслийн эхлэл нь маш их догдлол авчирна. Хэрвээ таны хамтрагч танаас удаан хөдөлгөөнтэй байх юм бол энэ маш хэцүү болно. Битгий бусдаасаа хэтэрхий хурдан бай. Бүх хүчээ гарган бусадтайгаа хамт нэг эгнээнд яв. Бусдаас битгий их юм хүс, одоо тохиромжтой цаг нь биш. Өдрийн турш тайван амгалан байвал цааш явах боломжтой болно.
Арслан (7/23-8/22)
Эөрэг сайн өдөр. Гараг эрхэс таны талд байна. Хэрэв та урагшаа ахивал олж авсан мэдлэг, хийж буй үйлдэл тань сайнаар төгсөнө. Таныг тойрсон асуудал хэтэрхий хүнд биш бол асуудлыг шийдвэрлэх, чухал шийдвэр гаргахад хялбар байна. Хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа өөрийн санаа, үзэл бодлоо хуваалц, өөрийн хичээл чармайлтынхаа үр дүнд сайшаал хүртэх болно.
Охин (8/23-9/22)
Хуучны дурсамжууд хүчтэй мэдрэгдэнэ. Алга болоод байсан баримтууд болон амьдаралд чинь шинээр гарч ирсэн зүйлээс та дарамт шахалтыг мэдрэх болно. Таны олны дунд нэр хүндтэй байдал хэвээр байх болно. Мөн хүмүүсийн зорилго тэмүүллийг ойлгох шаардлага гарч байна. Найз нөхөд холбоо сүлбээтэй хүмүүстэйгээ уулзах нь төөрөгдүүлсэн мэдээллийг өгнө.
Жинлүүр (9/23-10/22)
Хэцvv өдөр. Адармаатай өдөр ирж байна. Өөрийн алдаагаа ойлгон хvлээж авах нь мэргэн ухаан гэдэг vгийг сана. Та мөнгө санхvvгээ цэгцэл. Та хэрвээ мөнгө санхvvгийн асуудлаа бусад хvний оролцоотойгоор хийж гvйцэтгэдэг бол таны ашиг сонирхол зөрчигдөөгvи гэдгийг нягталж шалга. Ганц бие хvмvvс хайр дурлалын захиа хvлээн авах ба таны ганцаардмал амьдрал тун удахгvй дуусах төлөвтэй. Бvтээлч сэтгэлгээ сэргэн хэд хэдэн гайхалтай санааг олж чадна.
Хилэнц (10/23-11/21)
Таатай өдөр. Хэсэг хугацааны туршид хязгаарлагдсан байсан харилцаа холбооны шугамууд нээгдэх болно. Хэлэх гэснээ хэлэхэд цагаа зөв сонгох нь чухал ба үл ойлголцолд хүрэхгүйн тулд хэлэх үгээ сонгохдоо бодолтой байх хэрэгтэй. Бизнес юм уу ажил мэргэжилтэй холбоотой, таны санхүүгийн боломжийг дээшлүүлэх аз завшаан, гэнэтийн орлого орж ирж болзошгүй. Энэ үеэр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авчрах болно.
Нум (11/22-12/21)
Анхааралтай байх өдөр. Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо соргог бөгөөд анзаарамтгай байх хэрэгтэй. Нумынхан нууцыг чанд хадгалдаг ч найз нөхөд тань таныг туршин хов жив тараасан гэж гүтгэж магадгүй. Бүгдэд хүлээцтэй байснаар таны нэр хүнд болоод хүрээлэл тань улам өргөжин бэхжих болно.
Матар (12/22-1/19)
Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр жолооны ард туйлын сэрэмжтэй бай. Эрсдэлтэй үйлдэл үнэтэй худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Зөвхөн өөртөө болон зөн билэгтээ найд. . Үдээс хойш зарим нэг хүндрэлүүд гарах боловч бүү эмзэглэ. Азгүйтэл амжилт болон хувирна.
Хумх (1/20-2/18)
Хямралтай өдөр. Хувийн амьдрал ба найз нөхөдтэйгөө харьцах харьцаанд хүндрэл дагуулсан хямралтай өдөр. Хувийн байр сууриа бэхжүүлэх арга хай. Санаачлагатай, шургуу бай. Муу хүмүүсийн өс хонзонтой гэнэтийн саад тотгор тавьсан зориогодоо хүрэхэд гай болно. Од эрхэс эрс шийдвэр гаргахыг хориглож байна. Таны хийсэн алив нэгэн үйлдэл таны эсрэг эргэнэ.
Загас (2/19-3/20)
Хувийн асуудалд хариуцлагатай хандах нь чухал. Олон нийтийн арга хэмжээний урилга шинэ ажил эсвэл боломж авчрах сайхан мэдээ авна. Юу хүсч буйгаа бүрэн дүүрэн олбол амжилттай хийж чадна. Загасынхан гэнэтийн болзоог зохион байгуулна. Хайртай хүн тань нэгэн хэвийн зангаа гаргах тул болзоондоо хянуур ханд.