logo
Улаанбаатарт 13 хэм дулаан

Улаанбаатарт 13 хэм дулаан

2014/10/02

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 03-наас 2014 оны 10 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 3-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-6-нд баруун болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, цас орно. Салхи 3-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн уулсаар, 5-6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш