logo
Нэр дэвшигчдийн халз ярилцлага ням гарагт 21 цагаас UBS телевизээр шууд гарна

Нэр дэвшигчдийн халз ярилцлага ням гарагт 21 цагаас UBS телевизээр шууд гарна

2014/10/03
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байна. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун хэсэгт байрлах санал асуулгын баннерт нэвтэрч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, саналаа өгөх боломжтой. Санал асуулгыг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж  А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Санал авах ажиллагаа  10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн таны санал сонгон шалгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ.

 Харин нэр дэвшигчдийн нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-ны өдөр /ням гараг/ UBS телевизээр 21 цагт шууд үзэгчдэд хүрнэ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, шүүгчдийн асуултад хариулах юм.

Улаанбаатар хот анх удаа Цагдаагийн газрын даргын албан тушаалд иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад иргэдээс сонгож, байгуулагдсан Нийслэлийн Иргэний зөвлөл голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд хөндлөнгийн хяналт тавьж, шууд ярилцлагын шүүгчээр ажиллана.

 Эрүүл Аюулгүй нийслэлийг бүрдүүлэхэд иргэн таны оролцоо чухал. Тиймээс заасан хугацаанаас өмнө сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш